Германы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нутаг буцаж, плей-оффын тоглолтын тасалбаруудаа буцааж эхэлжээ.
ТАСС агентлагийн дамжуулснаар ДАШТ-2018-аас Германы шигшээ багийнхан буцсаны дараа хөгжөөн дэмжигчид олноороо нутаг буцаж байгаа гэнэ.
Шигшээ багийг амжилттай тоглоно гэдэгт итгэлтэй байсан Германы хөгжөөн дэмжигчид шигшээгийн тасалбаруудыг худалдан авсан бөгөөд одоо буцаахаар холбогдох газруудад хандаж эхлэжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр Германы хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ын плей-оффын тасалбараас 70 мянга орчмыг худалдан авсан гэнэ. Харин дэмждэг баг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисны улмаас урам нь хугарсан хөгжөөн дэмжигчид тасалбараа олноор буцааж, өмнө нь олдохгүй байсан, Санкт-Петербург хотод болох нэгдүгээр зэрэглэлийн тоглолтын тасалбарыг олох боломжтой болжээ.
Регнум агентлагийн дамжуулснаар, одоо буцаагдсан тасалбарыг дахин худалдаалах хэсэг ажиллаж байгаа гэнэ. Харин хичнээн тасалбар буцаагдсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
Эргэн сануулахад, дэлхийн аварга Германы шигшээ баг Өмнөд Солонгосын багт 0:2 харьцаатайгаар ялагдснаар F хэсэгт дөрөвдүгээр байранд жагссан юм. Улмаар Германы баг түүхэндээ анх удаагаа плей-оффт багтаагүй юм.
Б.Учрал
Уншиж байна |