Францын шигшээ багийн залуу од Килиан Мбаппе ДАШТ дээр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосныхоо төлөө авах шагналын мөнгөө бүгдийг нь буяны үйлсэд хандивлахаар болжээ.
Өдгөө 19 настай Килиан Мбаппе нэг тоглолтын төлөө 20 мянган еврогийн шагнал авах ёстой юм. Түүнчлэн үр дүнгийн бонус нэмэгдэх бөгөөд энэ нь хичнээн хэмжээний мөнгө байх нь одоогоор тодорхойгүй байна.
Францын шигшээ баг финалд шалгарснаар тоглогч бүр 300 мянган еврогийн шагнал авах боломжтой боллоо.
Харин Килиан улс орноо төлөөлсний төлөө мөнгө авах хэрэггүй гэж үзэж байгаа бөгөөд мөнгөө хандивлахаар болсон байна. Тэрбээр Premiers de Cordées хэмээх, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг санг үүсгэн байгуулсан бөгөөд ДАШТ-2018-аас олсон бүх мөнгөө энэ сандаа хандивлахаар болжээ.
Б.Учрал
Уншиж байна |