Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-2018:  Марадона цуу ярианд 10 мянган доллар "цацна"
2018-06-30

Домогт Диего Марадона өөрийнх нь бие муудсан талаар цуу яриа тараасан хүний мэдээллийг  10 мянган доллароор худалдан авахаа мэдэгджээ.

 

Ийнхүү мэдэгдэл гаргахаас өмнөхөн, Марадонаг Аргентин, Нигерийн тоглолтын үеэр бие нь муудсан гэсэн мэдээлэл цацагдсны дээр зүрх нь зогсож нас барсан талаарх аудио бичлэг байгаа гэсэн мэдээлэл хурдацтай тархаж байлаа.

 

“Диего Марадонагийн шийдвэрийг нийтэд танилцуулахыг надад үүрэгдсэн. Тэрбээр Марадонаг бие барсан гэх аудио бичлэгийг хийсэн хүний талаарх үнэн зөв мэдээллийг өгч чадсан хүнийг 10 мянган доллараар шагнахад бэлэн байгаа” хэмээн домогт хөлбөмбөгчний өмгөөлөгч Маттиас Морлу Clarin сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

 

Аргентин, Нигерийн тоглолтын үеэр Марадонагийн бие муудсан нь үнэн ч түүнийг нас барсан гэсэн мэдээлэл цацагдсан хөлбөмбөгчин ихэд эгдүүцэж байгаа гэнэ. Тэрбээр Аргентин, Нигерийн тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнд суун тоглолт үзэх явцдаа баярлах, гутрах зэргээр хэт их сэтгэл хөдлөлд автан, тоглолт дуусны дараа хэвийн байдалд орохын тулд эмнэлгийн тусламж авсан байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
medrel ni muudsan bn
2018-07-01
АГУУ МАРАДОНА:
АГУУ АГУУ
2018-07-01