Энэ сарын 14-ний өдөр ОХУ-д эхэлсэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээ олон дээд амжилт, сонирхолтой мөчүүдээр дүүрэн үргэлжилж байна. Хэсгийн шатнаас дэлхийн аварга “мултарсан”, автогоолын тоогоор дээд амжилт тогтоосон гээд ДАШТ-2018-ын хэсгийн шатанд олон сонирхолтой, олны анхаарал татсан үйл явдлууд боллоо. Эдгээрээс товчлон хүргэе.
- Хэсгийн шатны 48 тоглолтын хугацаанд нийтдээ 122 удаа гоол оруулжээ. Өөрөөр хэлбэл нэг тоглолтонд дунджаар 2.54 гоол ноогдож байгаа юм.
- ДАШТ-ий түүхэнд анх удаа бүх 32 баг дор хаяж хоёр гоол оруулжээ.
- ДАШТ-2018-ын эхний тоглолтонд ялагдсны дараа плей-оффт багтсан цорын ганц шигшээ баг болж байна.
- Европын 10 шигшээ баг 1/ 8-д багтснаас 4 нь хасагдсан. Өмнөд Америкийн 5 багаас 4 нь багтсан бол Африкийн бүх баг тэмцээнээс хасагджээ.
- Африкийн багууд ийнхүү бүгд хасагдсан нь 1982 оны ДАШТ-ээс хойш Африкийн нэг ч баг плей-оффт багтаагүй анхны тохиолдол болж байна. Энэ тивийг Египет, Марокко, Нигери, Сенегал, Тунис улс төлөөлж байв.
- Панамын шигшээ баг ДАШТ-2018-ын хамгийн муу багаар тодорчээ. Тэд энэ тэмцээнд нэг ч оноо авч чадаагүй байна. Египетийн баг мөн л 0 оноотой байгаа ч энэ багийнхан гоолын зөрүүгээр илүүтэй байгаа гэнэ.
- Уругвайн шигшээ баг хэсгийн шатны гурван тоглолтонд гурвууланд нь нэг ч гоол алдалгүй хожсон юм. Өмнө нь Мексик-1986-д Бразил, ДАШТ-1990-д Италийн баг нутагтаа, Франц-1998-д Аргентин ийм амжилтыг үзүүлж байв.
- Египетийн хаалгач Эссам Эль-Хадари 45 нас 161 хоногтойдоо тоглосноор ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад тоглогч боллоо.
- ДАШТ-2018 автогоолын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Багууд долоон удаа өөрийнхөө хаалганд гоол хийжээ. Өмнөх дээд амжилт 1998 онд Францд гарч байв.
- Хэсгийн шатанд, Тунис, Панамын шигшээ багууд тоглох үеэр ДАШТ-ий түүхэн дэх 2500 дахь гоол оруулжээ. Энэ гоол Тунисын шигшээ багийн довтлогч Фахреддин Бен-Юсеф оруулсан байна.
Б.Учрал