Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) домогт хөлбөмбөгчин, Аргентины шигшээ багийн дасгалжуулагч асан Диего Марадонад ДАШТ-2018-ын тоглолт бүрийг үзсэнийх нь төлөө тус бүр 10 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 11.3 мянган евро төлж байгаа талаар Дейли Мейл мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр төлбөр нь холбооны ерөнхийлөгч Жанни Инфантиногийн дэмждэг домог болсон хөлбөмбөгчдийн хөтөлбөрт тусгагдсан байдаг гэнэ. Тэрбээр ДАШТ-ий үеэр тоглолт бүр дээр дор хаяж нэг алдарт хөлбөмбөгчинг элчийн үүргээр байлгахыг хүсдэг аж.
Энд дуулгахад, Орост болж буй ДАШТ-ий үеэр Марадона Аргентины шигшээ багийн гурван тоглолтыг үзсэн. Мөн тоглолт бүрийн үеэр олны анхаарлыг татаж, дуулиан шуугиан дэгдээгээд амжсан юм. Тухайлбал, зургаадугаар сарын 16-ны өдөр тэрбээр цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж байхдаа навчин тамхи зуусан зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, Марадона “тамхи татахыг хориглосныг мэдээгүй” гээд уучлалт гуйж байв. Үүний дараа, Аргенин, Нигерийн багуудын тоглолтын үеэр мөн л олны шүүмжлэлд өртсөн юм. Хоёр баг тоглон, Нигерийн баг ялалтын гоолоо хийх үед Диего Марадона зохимжгүй үйлдэл гарган, хоёр гарынхаа дунд хурууг харуулсан нь олныг гайхшруулсан. Энэ тоглолтын үеэр Аргентины шигшээ баг ялагдсанд сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй ийнхүү бүдүүлэг үйлдэл гаргасны дээр энэ хэт их сэтгэл хөдлөлийг бие нь ч дийлэлгүй, муудаж, эмнэлгийн тусламж авч байв.
Б.Учрал
Уншиж байна |