Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-2018: Германы багийн НОГООН өмсгөлийн учир
2018-06-29

Германы шигшээ баг Өмнөд Солонгосын багт ялагдаж, дуулиан шуугиантайгаар хэсгийн шатнаас хасагдсан. Харин энэ ялагдлыг эх оронд нь янз бүрээр хүлээн авч байна. Германы спортын шинжээчид хэт яаран, сэтгэл хөдлөлөөр энэ үйл явдлыг дүгнэхээ азнах хэрэгтэй хэмээсэн юм.

 

Ялагдал хүлээснийхээ дараа шигшээ багийн  хөлбөмбөгчид хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйсны дээр илэрхий алдаанууд гаргасан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн юм. Харин Үндэсний шигшээгийн зарим хуучин тоглогчид багийн ерөнхий дасгалжуулагч Йоахим Лёвийг шүүмжилж, Орос руу ирээдүйтэй залуу тамирчдыг авч яваагүйн улмаас ийм ялагдалд хүрлээ хэмээн буруутгажээ.

 

 

Эргэн сануулахад, Германы шигшээ баг F хэсгийн төгсгөлийн тоглолтонд Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглож 0:2 харьцаатайгаар хожигдсоны дээр олон сөрөг дээд амжилт тогтоосон. Тэдгээрийн нэг нь энэ багийнхан түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээд шалгараагүй явдал юм. Ингэснээр Германы баг ДАШТ-ий хэсгийн шатыг давж чадаагүй гурав дахь аварга баг болж байна.

 

Хэдийгээр ялагдал хүлээж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон ч Герман хүний яс цусанд байдаг байх хариуцлагатай чанараа ч тэд энэ удаад гээсэнгүй. Ялагдлын дараа хөлбөмбөгчид болон багийн дасгалжуулагчид бүгд уучлалт гуйн, юу хэлэхээ мэдэхгүй байсан ч тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр бүгд л өөр дээрээ бурууг хүлээхийг оролдож байсан нь анхаарал татаж байв.

 

Германы шигшээ баг албан ёсны твиттер хуудсандаа фанатуудаасаа дахин уучлалт гуйж, тэмцээний туршид дэмжиж байсанд гүн талархлаа илэрхийлжээ.

 

 

“Хүндэт хөгжөөн дэмжигчид ээ, бид та бүхэнтэй адил урам хугарлаа. ДАШТ бол дөрвөн жилд ганцхан удаа болдог үйл явдал. Та бүхэн биднээс илүү ихийг хүсч байсан. Бид дэлхийн аваргууд шиг тоглож чадсангүй. Хачирхалтай сонсогдож болох ч бид үүнд өөрсдөө л буруутай” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Түүнчлэн Германы шигшээ баг ДАШТ-ий дараагийн шатанд шалгарсан шигшээ багуудад баяр хүргэн, найрсаг зочломтгой байсан Орос улсад талархал илэрхийлжээ.

 

Тусыг үл мартах сэтгэл буюу ногоон өмсгөл

 

Ийнхүү удаа дараа уучлалт гуйж, хариуцлагыг бүгд өөр дээрээ авсан Германы шигшээ багийг энэ өдрүүдэд фанатууд нь “ялагдсан ч дэмжинэ”, “тэд ялагдсан ч эртний тусыг үл мартдаг хүмүүс” гэх зэргээр дэмжиж байгаа юм. Эртний тус гэдэг нь тус багийн өмсгөлтэй холбоотой. Германы баг зочин багаар ирэхдээ үргэлж ногоон өнгийн өмсгөл өмсдөг. Энэ уламжлал Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Ирланд, Германы нөхөрсөг тоглолтын дараагаас тогтжээ.

 

 

Тодруулбал, дайн дууссаны дараа Германы эсрэг тоглохыг зөвшөөрсөн цорын ганц баг нь Ирландынх байв. Ингээд нөхөрсөг тоглолт болжээ. Мөн хөлбөмбөгийн уламжлал ёсоор тоглолтын дараа өрсөлдөгч багууд футболкуудаа солилцсон байна. Герман улс дайны дараа  санхүүгийн хувьд тун доройтсон байсан тул дараагийн тоглолтонд Ирландын футболкуудын сүлдийг нь нямбайлан арилгаж, өмсөн тоглосноос энэ уламжлал үүссэн гэх яриа бий. 

 

Өөр нэгэн, магадгүй үнэнд илүү ойр хувилбараар бол дайнд ялагдсан Германы шигшээ багтай тоглохыг зөвшөөрсөн, олон улсын хөлбөмбөгийн талбар дээр гар сунган тусалсан ирландчуудад Герман улс талархлаа илэрхийлэн тэр үеэс хойш зочин тоглогчоор очихдоо үргэлж ногоон өнгөтэй хувцас өмсдөг болжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин