Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Адидас компани Орост болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний плей-оффын албан ёсны бөмбөг болох “Телстар Мөрөөдөл”-ийг танилцууллаа.
“Мөрөөдөл” бөмбөг нь хэсгийн тоглолтын үеэр ашиглагдаж буй Телстар 18 бөмбөгтэй ижил бүтэцтэй ч өөр өнгөтэй юм байна. Шинэ бөмбөг нь ДАШТ-ийг зохион байгуулж буй орны өнгө болон плей-оффын шатны тоглолтууд гал цогтой байхыг билэгдсэн тод улаан өнгөтэйгээр бүтээгджээ.
“Телстар Мөрөөдөл” бөмбөгийг бүтээхдээ бид Телстар 18-д байсан загварын шинэлэг шийдлүүдийг хэвээр хадгалсны дээр улам баяжуулан даралтыг гайхалтайгаар тусгаж авдаг, мөн плей оффын тамирчдад илүү өргөн боломж олгохуйц байхаар бүтээсэн” хэмээн Адидас компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Дин Локес мэдэгджээ.
Энд дуулгахад, зургаадугаар сарын 30-наас плей-оффын тоглолтууд эхлэх бөгөөд “Телстар мөрөөдөл” бөмбөгийг бүхий л тоглолтуудад ашиглах юм байна.
Б.Учрал
Уншиж байна |