Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-ийн объектуудад суурилан хүүхдийн спортыг хөгжүүлнэ
2018-06-27

 

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан байгуулсан дэд бүтцийг идэвхтэй, үр дүнтэй ашиглахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газар болон мужуудын захиргаанд үүрэгдлээ.

 

ДАШТ-д зориулан барьсан объектууд дээр суурилан олон нийт спортоор хичээллэх тэр дундаа хүүхдийн спортыг хөгжүүлэхэд зориулсан орчин бүрдүүлэх юм байна. Тэр дундаа хүүхдийн хөлбөмбөгийн төвүүд, хөлбөмбөгийн багуудыг байгуулах, тэднийг тэмцээн уралдаанд оролцох нөхцлийг хангахыг Владимир Путин үүрэгдсэн талаар Кремлийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ.

 

Түүнчлэн шинэ объектуудыг Оросын хөлбөмбөгийн багуудын бэлтгэлийн бааз болгон ашиглах юм байна.

 

Энэхүү даалгавар нь зургаадугаар сарын 7-ны өдөр болсон “Шууд шугам”-ын үр дүнгээр гаргасан жагсаалтанд багтсан бөгөөд хөлбөмбөгийн дэд бүтцийг цаашид ашиглах тухай илтгэл наймдугаар сарын 15-ны өдөр бэлэн болох ёстой гэнэ.

 

Оросын Ерөнхийлөгч “Шууд шугам”-ын үеэр мэдэгдэл хийхдээ 1990-ээд оны үед Москвад гарч байсан тохилдол шиг цэнгэлдэх хүрээлэнгүүдийг зах, худалдаа болгон ашиглаж болохгүй хэмээн онцолсон байна. “Эдгээр гайхамшигтай объектуудыг худалдаа арилжааны зорилгоор хэрхэвч ашиглаж болохгүй” хэмээн Путин цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн ДАШТ өндөрлөсний дараа бүхий л дэд бүтцийг мужуудын мэдэлд хүлээлгэн өгөх бөгөөд объектуудын ирээдүй орон нутгийн удирдлагуудаас ихээхэн хамаарна гэдгийг онцолсон байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин