Португалийн шигшээ багийн байрласан Саранск хотын Меркури зочид буудлын гадна давхар хайс босгосон талаар эх сурвалжууд мэдээллээ.
“Столица-С” цахим хуудсын мэдээлснээр хотын эрх баригчид зочид буудлын хажуугийн явган хүний зорчих хэсгийг хааж, давхарлан хайс босгосон байна. Ийнхүү давхар хайс босгох болсон нь зочид буудлыг бүчин, шигшээ багийнхныг тайван байлгахгүй байгаа хөгжөөн дэмжигчдээс хамгаалахыг Португалийн баг шаардсантай холбоотой гэнэ.
Энд дуулгахад, зургаадугаар сарын 24-ний өдөр Португалийн шигшээ багийнхны байрласан буудлын ойролцоо хөгжөөн дэмжигчид олноор цуглаан ихээхэн дуу чимээ гаргасан байна. Улмаар энэ их чимээнээс болж Роналду өрөөнийхөө цонхоор шагайн, цугласан олныг тарахыг хүсчээ. Мөн Ирантай тоглох тоглолтын өмнө багийнхан амрах шаардлагатай байгаа гэдгийг учирласан гэнэ.
Б.Учрал
Уншиж байна |