Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси болон хагас хамгаалагч Хавьер Маскерано нар Нигертэй тоглох тоглолтын багийн бүрэлдэхүүнийг тодорхойлно гэж Дэйли Мэйл сонин мэдээллээ.
Эх сурвалжийн дамжуулснаар Аргентины багийн дасгалжуулагч Хорхе Сампаоли тоглолтонд орох багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд оролцохгүй бөгөөд тоглогчдыг хөлбөмбөгчид өөрсдөө сонгож, харин Месси болон Маскерано нар эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Энд дуулгахад Аргентин Хорватад бут ниргүүлснийхээ дараа ДАШТ-ээс хасагдахын ирмэг дээр ирээд байгаа юм. Мессигийн баг эхний тоглолт дээрээ Исландын багийг ялж чадалгүй, 1:1 харьцаатайгаар хайнцсан юм. Үр дүн тааруу, шийдмэг бус тоглолтынхоо улмаас энэ багийнхан ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаагийн дээр дасгалжуулагч Сампаолиг ч эсэргүүцсэн талаарх мэдээлэл гарч байлаа.
Ямартай ч аргентинчууд шийдвэрлэх тоглолтын өмнө дасгалжуулагчаасаа татгалзсан байна. Тэд маргааш буюу зургаадугаар сарын 26-нд Нигерийн шигшээ багтай тоглох юм. Аргентинчууд плей-оффоос гарахын тулд өрсөлдөгчөө ялах шаардлагатай байна.
Б.Учрал
Уншиж байна |