Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-2018: Англи фанат тэмцээн үзэх эрхээ таван жилээр хасууллаа
2018-06-25

Их Британийн Лестер хотын шүүх ДАШТ-2018-ын үеэр гарсан, шуугиант бичлэг дээр дүрслэгдсэн хөгжөөн дэмжигчтэй холбоотой хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

 

Тодруулбал, саяхан Оросын Волгоград хотын нэгэн уушийн газарт Английн хөгжөөн дэмжигч 57 настай Майкл Герберт нацист дуу дуулж байгаа дүрс бичлэг тархаж ихээхэн шуугиан тарьсан юм. Түүнчлэн энэ дүрс бичлэг дээр түүнтэй хамт байсан хөгжөөн дэмжигчид нацистын хөдөлгөөнийг гаргаж байсан аж. Тиймээс Майкл Герберт энэ үйлдлийнхээ төлөө 5 жилийн хугацаанд хөлбөмбөг тоглох эрхгүй болсон байна.

 

 

Мөн түүнтэй хамт байсан 52 болон 58 настай хоёр эр хөгжөөн дэмжигчдийн тухай хуулийг зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан байна. Тэд Лестерийн шүүх дээр ирсэн ч тэдний хэргийг зургаадугаар сарын 26-нд хэлэлцэхээр хойшлуулжээ.

 

Энэ шүүх хурлын дараа Английн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргаж, энэ мэдэгдэлд “Бид хууль зөрчсөн этгээдүүдийг эрэн хайж, зохих арга хэмжээг авдаг Британийн цагдаагийн мөрдөн байцаах газартай хамтран ажилладаг. Энэ хүмүүсийн дүрс бичлэг дээр бичигдсэн бусармаг байдал нь Английн хөлбөмбөгчдийн үнэт зүйлийг илтгээгүй бөгөөд Орост багаа дэмжиж буй хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь хууль журам сахидаг хүмүүс” хэмээн онцолжээ.

 

Эргэн сануулахад, дээр дурдсан хөгжөөн дэмжигчид зургаадугаар сарын 17-ны өдөр Английн шигшээ баг Тунистай тоглохын өмнө Волгоград хотод ирсэн бөгөөд “Галерея” шар айрагны газарт хөгжилдсөн байна. Тоглолт эхлэхээс өмнө багагүй халамцсан англичууд “Тоттенхэм Хотспур” гэх доромж дууг дуулсан бөгөөд энэ дуунд Гитлер, Освенцим хорих лагерийн  талаар гарах бөгөөд дуулсныхаа дараа фанатууд “Зиг хайль” гэж хашгиран хэдэнтээ нацист мэндчилгээ харуулсан бичлэг тарснаас хойш олны дургүйцлийг төрүүлсэн юм. The Telegraph мэдээлснээр, ДАШТ эхлэхээс өмнө Британийн цагдаагийн газар хөгжөөн дэмжигчдэд хандан Орост байхдаа хэт даврагч үзэл бүхий дуу дуулахгүй, нацист бэлгэдэл харуулахгүй байхыг сануулсан юм. Тэр дундаа “нацистуудыг тогтоон барихын тулд олон сая Зөвлөлтийн цэрэг амиа алдсан Волгоград хотод” ийм үйлдэл гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Өнөөгийн Волгоград хот нь Сталинград нэртэй байсан бөгөөд Агуу их эх орны дайны үеэр чухамхүү энэ хотод дайны шийдвэрлэх үе буюу Сталинградын тулаан болсон юм. Олон сая хүнээ дайнд алдсан оросуудын хувьд аливаа нацист үзэлтэй холбоотой үйлдэлд ихэд эмзэг ханддаг бөгөөд тиймдээ ч Британийн цагдаагийнхан анхааруулсан ч ийн санамжийг үл тоосон этгээдүүдэд шүүхээс шийтгэл оноожээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Mongoloos uur ulsad iim zuuliig horiglodog mongol garuud iim argaar tsagdaataigaa niileed mungu oldog
2018-06-29
Zochin:
Muu uargachin natistuudiig alaad hayahgui yasiin
2018-06-25