Орос улсын шигшээ багийн тоглогч Камбаловын допингийн шинжилгээ эерэг гарсныг цэвэр шинжилгээгээр сольсон гэж Дэйли Мейл мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр ДАШТ-д оролцох Оросын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан тоглогчоос 18 сарын өмнө шээсний шинжилгээ авсан байна. Гэвч энэ шинжилгээний дүн эерэг гарсан тул ОХУ-ын Спортын яам эерэг дүнтэй шинжилгээг цэвэр шинжилгээний дээжээр сольсон гэнэ. FIFA –д энэ үйлдлийн талаарх баримтат баталгаа байгаа хэдий ч нөхцөл байдалд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж Дейли Мэйл мэдээлжээ.
Английн сонины мэдээлснээр энэ хэрэгт хамааралтай хүн нь 28 настай хагас хамгаалагч Руслан Камболов гэнэ. “Камболовын шээсний шинжилгээ эерэг дүнтэй гарсан. Тиймээс өөр хөлбөмбөгчний өгсөн цэвэр дээжээр сольсон. Энэ хөлбөмбөгчний шээсний шинжилгээний үзүүлэлтүүд Камбаловын шинжилгээтэй илүүтэй дөхөж байсан юм” хэмээн Канадын хуульч Ричард Макларен мэдэгдсэн байна.
Камбалов нь допингийн шинжилгээнд хамрагдсан 34 тоглогчийн нэг бөгөөд Оросын шигшээ багт тоглож байгаа юм.
Б.Учрал
Уншиж байна |