Аргентины шигшээ багийн хөгжөөн дэмжигч Дину Алекс ДАШТ-д үндэсний шигшээ баг нь Хорватад хожигдсонд сэтгэлээр унан, гэрээслэл бичиг үлдээн ор сураггүй алга болсон талаар Manorama Online дамжууллаа.
Аргентины хөгжөөн дэмжигч 30 настай Алекс үндэснийх нь шигшээ баг Хорваттай тоглон ялагдсны дараа бичиг үлдээсэн бөгөөд Аргентины баг тоглолтонд ялагдсныг харан амьдарч чадахгүй нь гэж бичсэн байжээ.
Шуурхай албаныхан хөгжөөн дэмжигчийн гэрийн ойролцоох газруудыг самнасан ч Алексийг олоогүй байна.
Эргэн сануулахад, зургаадугаар сарын 21-ний өдөр Аргентин, Хорватын шигшээ багуудын хоорондох тоглолт 0:3 харьцаатайгаар, Хорватын ялалтаар өндөрлөсөн юм. Энэ ялагдлын дараа ура нь хугарсан Аргентины фанатууд үймээн үүсгэсэн тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал хор багийн тоглолтын үеэр Аргентины фанатууд Хорватын багийн хөгжөөн дэмжигчийг бүлэглэн зодож танхайрсан бичлэг юүтүб хуудсанд тавигдснаас хойш олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан. Улмаар Хорват эдгээр танхайрсан этгээдүүдийг албадан буцаахыг Оросын эрх баригчдаас хүссэн юм.
Б.Учрал
Уншиж байна |