Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Сайн чанарын дарс"-ны шинэ ДЭЭД амжилт
2018-06-21

 Криштиану Роналдугийн шинэ ДЭЭД амжилт

 

 

Зургаадугаар сарын 20-ны өдөр “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Криштиану Роналду ДАШТ-ий дөрөв дэх гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, шинэ дээд амжилт тогтоолоо.

 

Тодруулбал, Мароккотой хийсэн тоглолтын дөрөв дэх минутад Криштиану Роналду гоол оруулсан юм. Ийнхүү өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсан нь түүний шигшээ багтаа хийсэн 85 дахь гоол боллоо. Ингэснээр Европын шигшээ багуудын тоглогчдын дундаас гоолынхоо тоогоор дээд амжилт тогтоосон юм.

 

Багтаа ялалт, өөртөө дээд амжилт авчирсан Роналдугийн гоолтой тоглолтын дараа Португалийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш ярилцлага өгөхдөө Криштиануг удах тусам чанар нь сайжирдаг дарстай зүйрлэсэн байна.

 

“Криштиану бол сайн чанарын дарс. Бусад тоглогчдоос ялгаатай нь нас нэмэх тусам улам сайжирч, хөгждөг. Тэр өөрийгөө мэддэг, мэдэх зүйлээ хийдэг. Криштиану хэрхэн сайжрахаа сайн мэддэг хүн. Нэг улирлын дотор 44 удаа тоглодог тоглогч нэг их элбэг биш. Түүний бэлтгэл сайн байгаа, тиймдээ ч Криштианугийн ачаар манай баг давуу талтай болж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

 

Энд дуулгахад, Криштианугаас  өмнө Унгарын тоглогч Ференц Пушкак 84 гоолын амжилттайгаар дээд амжилтын эзэнд тооцогдож байв. Харин шигшээ багуудын түүхэн дэх шилдэг довтлогчоор Ираны Али Даеи нэрлэгдсэн хэвээр байна. Тэрбээр нийтдээ 109 гоол оруулжээ.

 

Роналду: Ямаан сахал аз авчирдаг

 

Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду өөрийнх нь ямаан сахал багт нь аз авчирдаг гэж үзэж байгаа гэнэ.

 

 

“Испанитай тоглохоос өмнө энэ тоглолтонд ялвал сахлаа үлдээнэ гэж багийнхандаа ярьж байсан юм. Энэ зүгээр наргиа байсан л даа. Тэр үед тоглолт манай ялалтаар дууссан. Ямаан сахал аз авчирч байгаа учраас ДАШТ-ийг дуустал сахлаа хусахгүй гэж шийдсэн” хэмээн Криштиану ярьжээ.

 

Мароккогийн багийг хожсоныхоо дараа тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Сайн тоглож гурван оноо авах нь чухал байсан. Би бөмбөг оруулж энэ гурван оноогоо авч чадсан нь үнэхээр сайхан хэрэг. Одоо ажлаа үргэлжлүүлж, хэсгийн шатанд сайн тоглохыг хичээх хэрэгтэй байна. Дараагийн тоглолтуудын талаар бодох хэрэгтэй, хэсгээс нэгээр гарч ирэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин