Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Бямба гаригт спорт заалууд үнэгүй үйлчилнэ
2018-06-20

 

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд мөн тохиож байна. Энэхүү ой болон тэмдэглэлт өдрийг спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар энэ сарын 23-нд олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ. Арга хэмжээнээс дурдвал, олимпийн алтан медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлнэ. Мөн Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгоно. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин