Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-2018: Матрешка худалдаанд гарчээ
2018-06-20

Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогуудыг дэлхий дахинаа таниулах төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай.

 

Энэ уламжлалыг ДАШТ-2018 зохион байгуулж буй Орос орон ч дагаж, орос ахуйн бэлгэдлүүдийн нэг болсон матрешка хүүхэлдэйг “Вятский сувенир” үйлдвэр худалдаанд гаргажээ.

 

 

Энэ үйлдвэр олон жилийн түүхтэй, анх 1930 онд Вятскийн мужийн Нлиск хотноо “Свобода” хэмээх гар урлалын газар нээгджээ. Тэр үеэс хойш ихээхэн алдартай болсон энэ газар одоогийн Киров мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ДАШТ-2018-д зориулан цуврал матрешкаг танилцууллаа. Цувралд ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон Забивака чоно, мөн хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд багтжээ.

 

 

 

Ийнхүү Киров мужид цуврал матрешка гаргасан бол Самар хотноо ДАШТ-2018-д зориулан бүтээсэн матрешкануудыг гудамжинд суурилуулж эхэлсэн байна. Нийтдээ  8 матрешка суурилуулах бөгөөд тэд “Самара Арен” цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багууд нь тоглох улс орнуудын найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

 

 

Эхний ээлжийн матрешкануудыг эрэг дагуу, мөн ЦСКА усан сангийн ойролцоо суурилуулсан байна. Матрешка бүр Колумби, Сенегал, Коста-Рика, Дани, Австрали, Серби, Уругвай, Орос гэсэн оролцогч орнуудын соёл, түүхийг өөртөө тусгажээ. Мөн матрешка бүрийн дизайнд Оросын төрийн далбааны өнгө, дурсгалт газар, үндэсний хээ угалз, олонд танил бэлгэдлүүдийг ашигласан байна.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин