Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ДАШТ-2018: Робби Уильямс "дунд хуруу"-гаа тайлбарлажээ
2018-06-20

Британийн дуучин Робби Уильямс Москва хотноо болсон, ДАШТ-ий нээлтийн ёслолын арга хэмжээн дээр гаргасан үйлдлээ тайлбарласан талаар эх сурвалжууд мэдээллээ.

 

 

“Хөлбөмбөгийн тоглолт эхлэхэд ердөө ганцхан минут үлдчихсэн байсан. Би тэвдсэн, тоглолт эхлэхэд ганцхан минут үлдээд байсан шүү дээ. Дуугаа дуусгаж чадах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Тиймээс би тоглолт эхлэхэд нэг минут үлдлээ гэж харуулсан юм” хэмээн Робби Уильямс ярьжээ.

 

Түүнчлэн хамгийн сүүлийн мөчид юу хийж байгаагаа ч өөрөө мэдэхгүй байх үе олон тохиолддог хэмээн Уильямс ярьсан байна.

 

“Заримдаа би өөртөө ч итгэж чаддаггүй. Хамгийн сүүлийн мөчид юу хийж байгаагаа мэддэггүй юм. Би дуулж, унахгүй байхыг л бодож байлаа. Үүнийгээ ч 99 хувь биелүүлсэн” хэмээн Уильямс ярьжээ.

 

Эргэн сануулахад, зургаадугаар сарын 14-нд, Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Робби Уильямс дуулж дууссаныхаа дараа телевизийн камер руу харахдаа дунд хуруугаа гаргасан юм. Түүний энэ үйлдлийг олон нийт ихээр шүүмжилсэн ч энэ зүй бус үйлдлийн талаар дуучин одоо хэр нь тайлбар өгөөгүй байв. Харин нээлтийн ёслолын арга хэмжээний найруулагч дуучны үйлдлийг тайлбарлахдаа, Орос болон хөгжөөн дэмжигчдэд огт хамааралгүй, Британийн хэвлэлийнхэнд хандсан үйлдэл хэмээж байв.

 

Учир нь Орос, Британийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Робби Уильямсыг Орост болох ДАШТ-ий нээлтэнд дуулахаар зөвшөөрснийг Британийн олон нийт болон хэвлэл мэдээллийнхэн ихэд шүүмжилж, “Путины дэглэмийг хүлээн зөвшөөрсөн хэрэг” хэмээж байлаа. Харин энэ бүхний хариуд дуучин дунд хуруу гаргасан байх гэж найруулагч тайлбарласан ч Уильямс өөрөө “нэг минут үлдснийг харуулсан” хэмээн тайлбарлав.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
fuck the russians:
fuck russian
2018-06-20
irgen:
aguu Oros oron zaaval ene huneer duuluulah hereg bsn l yum bh daa, sonin yum
2018-06-20