ОХУ-д зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээсэн Орос, Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 2018 оны телевизээр дамжуулсан хамгийн алдартай үйл явдлаар нэрлэгджээ.
Орос, Саудын Арабын шигшээ багуудын тоглолтын шууд дамжуулалтыг нийтдээ 9 сая гаруй хүн үзсэн байна.
Mediascope агентлагийн мэдээлснээр ДАШТ-ийн нээлтийн тоглолт Пёнчанд болсон Олимпийн хоккейн шувтаргын тоглолтоос ч илүү үзэгчдийг татсан гэнэ. Пенчаны наадмын үеэр Орос болон Германы хоккейн багийн тоглолтыг 8.9 сая хүн үзэж байжээ.
Эргэн сануулахад, ДАШТ-ий нээлт болсон зургаадугаар сарын 14-ний өдөр Орос болон Саудын Арабын шигшээ баг Лужники цэнгэлдэх хүрээлэнд тоглож, оросууд 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Оросын шигшээ багийнхны хоёр дахь тоглолт өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-нд болно. Тэд энэ удаад Египетийн багийнхантай Санкт-Петербургийн дэвжээнд хүч үзэх юм.
Б.Учрал
Уншиж байна |