ДАШТ-2018 зохион байгуулахад зориулан барьсан объектуудыг урт хугацаанд үргэлжлүүлэн хадгалах, арчилж тордох хөрөнгө мөнгө Оросын бүс нутгуудад хүрэлцэхгүй бөгөөд энэ нь тэдний зээлжих чадварт сөргөөр нөлөөлөх гэнэ. Ийм дүгнэлтийг Fitch олон улсын үнэлгээний агентлаг гаргажээ.
ОХУ-ын Холбооны засгийн газар тэмцээн зохион байгуулах зардлын үндсэн хувийг хариуцсан тул Оросын хотууд болон бүс нутгууд ДАШТ-д бэлтгэх үеэрээ өрийн ачааллыг ихээхэн нэмэх эрсдлээс зайлсхийж чадсан ч дэд бүтцийн объектуудын арчилгаа, хадгалалтыг хариуцаж дийлэхгүй гэж агентлаг үзсэн байна.
Fitch агентлагийн тооцоолсноор ДАШТ-д зориулан босгосон объектуудын арчилгаа, хадгалалтад жил бүр 400 орчим сая рубль шаардагдах гэнэ.
Москва, Санкт-Петербург энэ зэргийн зардлыг дийлэх хэдий ч жижиг хотууд жилийн орлого нь 35-85 тэрбум рубль байдаг тул нэмэлт зардал хүндхэн ачаа болно гэж агентлагийн шинжээчид үзжээ.
Б.Учрал
Уншиж байна |