Мексик, Германы шигшээ багуудын тоголтын үеэр мексикчүүд Германы хаалганд гоол оруулах үед Мехико хотноо үүсмэл шалтгаант газар хөдлөлт тус улсын газар хөдлөлтийн судлах төвд бүртгэгдсэн талаар Риа Новости агентлаг дамжууллаа.
Ням гаригт болсон Герман, Мексикийн шоигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатайгаар, германчуудын ялагдлаар өндөрлөсөн юм.
“Мехико хотноо бүртгэгдсэн газар хөдлөлт нь хиймэл шалтгаанаас үүдэлтэй байсан. Мексикийн шигшээ баг ДАШт-ий үеэр гоол оруулсны улмаас хүмүүс олноороо нэгэн зэрэг үсэрснээс үүдэлтэй байж мэднэ. Хотод суурилуулсан мэдрэгч хоёр төхөөрөмжийн үзүүлэлтээс харахад 11 цаг 32 минутанд чичирхийлэлт болсон ” хэмээн SIMMSA гаар хөдлөлтийн мониторингийн сүлжээний мэдэгдэлд онцолжээ.
Мексикийн газар хөдлөлт судлаачдын мэдээллийг Чилигийн судлаачид мөн батласан байна.
“Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх манай төхөөрөмж Германы эсрэг Мексик тоглон, гоол оруулах яг тэр мөчид хиймэл шалтгаантай газар хөдлөлтийг бүртгэсэн” хэмээн Чилигийн газар хөдлөлт судлалын албанаас мэдэгджээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, зөвхөн Мехико хотын төв талбай болох Сокалод гэхэд ням гаригт 75 мянган хүн цуглан Герман, Мексикийн багийн тоглолтыг үзсэн байна. Улмаар мекчикчүүд Германы хаалганд гоол оруулахад нутаг нэгтнүүд нь “магнай хагартлаа баярлан”, газар доргих шиг л нүргээнтэй байсан гэж Мексикийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Уншиж байна |