Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу зургаадугаар сарын 14-нд эхэллээ. Оросын 11 хот, 12 цэнгэлдэх хүрээлэнд Хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтууд явагдана.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт Москва хотын алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд болов. Нээлтийн тоглолтод ОХУ, Саудын Арабын шигшээ багууд учраа таарч, Оросын баг 5:0 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө ялав. Энэ тоглолтын онцлох тоглогчоор сэлгээгээр орж ирсэн 27 настай Денис Черышев энэ тоглолтын гол баатар байлаа. Тэрбээр хоёр гоол оруулснаас гадна тоглолтын хэмнэлийг удирдаж чадсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү Оросуудын илт давуу ялалтаар амжилттай эхэллээ. Орос улс түүхэндээ анх удаа энэ тэмцээнийг зохион байгуулж байгаагийн дээр анх удаа Европ, Ази тивийг холбосон нутаг дэвсгэр дээр энэхүү тэмцээн зохиогдож байгаагаараа онцлогтой.
Уншиж байна |