Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй охин ДАШТ-ийг нээнэ
2018-06-14

Дауны синдромтой, 12 настай, Москва хотын сурагч Ангелина Макарова Оросын нийслэлийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ийг нээхээр болжээ. Энэ талаар Оросын Тусгай олимпийн Ерөнхийлөгч Юрий Смирнов мэдээллээ.

 

 

“Тоглолтын эхний цаг эхлэхээс өмнө Ангелина Макарова үндэсний шигшээ багийн ахлагчидтай хамт дагалдах шүүгч болон талбайд гарч, ДАШТ-ин эхний тоглолтонд гүйцэтгэх багуудын үүргийг шүүгчийн хамт тодорхойлох юм”- хэмээн Юрий Смирнов хэвлэлийнхэнд мэдээлжээ.

 

Эх сурвалжийн дамжуулснаар, Ангелина Макарова Москвагийн нэгэн сургуулийн тавдугаар ангийн сурагч, спортоор идэвхитэй хичээллэдэг нэгэн гэнэ. Тэрбээр өсвөрийн усанд сэлэлтийн тамирчдын хоёрдугаар зэрэгтэй юм байна. Түүнчлэн Дауны синдромтой хүмүүсийн оролцдог бүх Оросын болон хотын тэмцээнүүдэд ялалт байгуулж, шагналт байр эзлэж байсны дээр Тусгай олимпийн шагналт байранд шалгарч байжээ.

 

Ангелина “Сайн үйлсийн төлөөх хөлбөмбөг” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн гол баатар болж байсан юм. Энэхүү үзэсгэлэн өдгөө Шереметьево олон улсын нисэх буудал дээр гарч байгаа бөгөөд ирэх сарын 31 хүртэл олны хүртээл болох юм байна. Ангелина Дауны синдромтой бусад хүүхдүүдийн хамтаар Оросын шигшээ баг, хөлбөмбөгийн клубуудын тоглогчид, хөлбөмбөгийн домог болсон тамирчид, дасгалжуулагчид, спортын тайлбарлагчдын хамтаар зураг авахуулж, ийнхүү үзэсгэлэнгийн гол баатар болжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Mundag
2018-06-23