Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар эх орноосоо маргааш /2018.06.14/ мордох гэж байна. Түүнийг Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, Монгол Улсын төрийн далбааг гардууллаа.
Одоогоор “К2” уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй бөгөөд МУГТ Б.Гангаамаа өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан. Өнгөрөгч 2017 онд МУГТ Г.Өсөхбаяр авиралт хийсэн ч оргилд нь гарч чадаагүй юм.
МУГТ Б.Гангаамаа энэ уулын оргилд авирахаар 2016 оноос хойш бэлтгэл, сургуулилт хийжээ. Тэрбээр маргааш эх орноосоо Пакистан улсыг зорих бөгөөд зургаадугаар сарын 18-нд уул өөд авирч эхлэх юм байна.
K2 оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирч гарсан байна. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |