Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Гангаамаа: Дэлхийн уулын спортын түүхийг Монгол хүн бичилцэх ёстой
2018-06-13

Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил  К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар эх орноосоо мордох гэж байна. Түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Эх орноосоо хэзээ мордох гэж байна вэ?

 

-Маргааш /2018.06.14/ өглөө эх орноосоо мордоно доо. Энэ сарын 16-нд уулын хамгийн захад байдаг тосгонд очоод зургаадугаар сарын 18-наас уул руугаа явж эхэлнэ.

 

-Энэ уулын оргилд дэлхийн хэдэн уулчин гарсан байдаг вэ?

 

-K2 уулын оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирч гарсан байна. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг.

 

-Одоогоор “К2” уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй. Таны хувьд өмнө нь 2013 онд  оролдлого хийсэн ч замын дундаас буцсан.

 

-Тийм ээ. Би 2013 онд анхны оролдлогоо хийсэн ч цасан нуранги болж маш олон хүн нас барсан тул авиралт цуцлагдаад буцсан түүхтэй.

 

-Өнгөрсөн онд МУГТ Өсөхбаяр оролдлого хийсэн ч мөн амжилтгүй буцаж ирсэн. Тэгэхээр та гурав дахь оролдлогыг хийх гэж байна уу?

 

-Би анх 2013 онд оролдлого хийсэн бол өнгөрсөн 2017 онд МУГТ Өсөхбаяр оролдлого хийгээд мөн амжилтгүй буцаж ирсэн. Тэгэхээр Монгол хүн энэ уулын оргилд гарах гурав дахь оролдлыг би  хийх гэж байна. Энэ уул спорт авиралтын хаан уул. Уулын оргилд хүрэх авиралтын 3-4 зам байдаг. Үүний 3 замаар Оросууд гарсан байдаг. Тодруулбал 5-ын Б, 6-ын А, 6-ын В гэсэн замын ангилалыг Оросууд гаргасан байдаг. Би 5-ын Б замын маршрутыг сонгосон. Энэ зам нь өнгөрсөн онд Өсөхбаярын оролдлого хийсэн зам юм. К2 уулын авиралтын замд олон зам байхгүй. Миний зам К2 ууланд хамгийн анх 1954 онд хөл тавьсан Италийн уулчны зам.

 

-Амь нас эрсдэх маш аюултай уул гэж ярьдаг. Яагаад дахин авирахыг зорив оо?

 

-Би 2013 онд авирах оролдлого хийж ирээд дахин энэ уулын оргилд авирна гэж хэлж байсан. Гэхдээ үүнээс өмнө долоон оргил дээр гарч Seven Summiter болохыг зорьсон. Зорьсон, амлалтандаа хүрсэн тул К2 уулын оргилд гарах хоёр дахь оролдлогоо хийх гэж байна. Энэ уулын оргилд Монгол хүн хөл тавьж дэлхийн уулын түүхийг бичилцэх ёстой гэсэн зорилгыг өмнөө тавьсан.

 

-Өмнө нь авирч байсан тул энэ удаад сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа биз?

 

-Анх 2013 онд ямар ч төсөөлөлгүй кино, зураг хараад л явсан болохоор их айж байсан. Харин энэ удаад хэдий өмнө бүтэлгүйтсэн ч 6200 км замыг туулаад ирсэн болохоор зохих хэмжээний төсөөлөлтэй, сэтгэлзүйн хувьд нэлээд сайн бэлтгэлтэй явж байгаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Тантай хамт өөр Монгол хүн авирах уу?

 

-Уг нь дөрвүүлээ явна гээд маш их баяртай байсан ч нөгөө гурав маань явах боломжгүй болсон. Бэлтгэл ажлаа хамт базааж, гэрээ хамт хийсэн ч хөрөнгө санхүү зэрэг асуудлын улмаас эх орноосоо ганцаараа мордох гэж байна. Манай багт олон улсын 14 авирагч, 14 уулчин, нийт 28 хүн нэг баг болж явж байгаа.

 

-Бэлтгэлээ хаана, хэрхэн базаасан бэ?

 

-Бэлтгэлээ Монголд төдийгүй ОХУ-ын Кавказад очиж 20 хоногийн бэлтгэл хийсэн. Мөн Төвд рүү явж бэлтгэл хийсэн. Би 2016 онд Seven summiter  болсноос хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл ажлаа хийлээ. Маш урт замыг туулж, олон хүнтэй уулзаж, бэлтгэл сургуулилт хийж, олон хүний дэмжлэг туслалцаатайгаар эх орноосоо мордох гэж байна.

 

-Эверистэд авирахад 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэсэн. Харин К2 ууланд авирахад хэдий хэмжээний өртөг шаардлагатай болов, хөрөнгө санхүүг хэрхэн шийдэв?

 

-К2 ууланд авиралт хийхэд 35 мянган долларын хөрөнгө шаардлагатай болсон. Авиралтын зардал хямд байх боломжгүй. Энэ мөнгийг цуглуулах гэж их гүйлээ.  Ууланд авирах боломжийг хангаж өгсөн “Таван богд” ХХК, “Говь” ХХК-даа баярлалаа.

 

-Та эх орондоо хэзээ буцаж ирэх вэ?

 

-Нийтдээ 2 сарын хугацаатай авиралт үргэлжилнэ. Эх орондоо наймдугаар сарын 16-нд ирэхээр төлөвлөөд байна.

 

Ярилцсанд баярлалаа. Сайн яваад эх орныхоо далбааг К2 уулын оргилд мандуулаад ирээрэй.      

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tand amjilt husey, ayan zamdaa sain yavaad hureed ireerei. Zamiig chin suugeer milaay! !Ersdelees aikhgui zorigtoi baigaag chin baharhajbaina, hairhan iveeh boltugai.
2018-06-14