Манай Улсын үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо. Тэд Сербийн багтай шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглосон ч ялагдал хүлээв.
Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Шигшээ багийн тамирчид өчигдөр /2018.06.11/ Бразил, ОХУ, Филиппин Улсын багийг хожиж хэсгээс гарах болзлоо хангасан.
Дөнгөж сая Сербийн багтай тоглож, 21:8 онооны харьцаагаар ялагдалж хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай баг тамирчид энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |