Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд 3Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Найм дахь удаагийн тэмцээнд Монгол, Австрали, Казахстан, БНХАУ, БНСУ, Беларусь, АНУ, Пуэрто-Рико, ОХУ-ын Тува, Якут, Эрхүү, Буриадаас нийт 225 тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.
Энэ жилийн тэмцээнээс эхлэн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгох статустай болсноос гадна “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцох баг тамирчдаа сонгох ач холбогдол өгснөөрөө онцлог боллоо.
Сүүлийн өдөр гал гарсан сонирхолтой барилдаан олноор гарсан. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар нэг хэсэгт багтсан нь чөлөөт бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Хэсгийн барилдаанд С.Батцэцэг оноогоор цэвэр (11:0) ялсан. Тэд хагас шигшээд өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд дахин учраа таарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон даагаа амжилттай нэхэж, хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялснаар өнгөрсөн жилээс хойш тэдний ялалтын харьцаа 5:1 болж байна.
Уншиж байна |