"Талын салхи-2018" олон улсын мото наадам Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн Засаг дарга С.Батболд, мото спортынхон оролцов. Мөн Ерөнхий сайд чоперчдын цувааг тэргүүлэв. БНХАУ, ОХУ, Монголын мото сонирхогчид энэ жил гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй мото наадамд 800 орчим мотоциклчин залуус оролцож байна. Тус наадам Тэрэлж дэх Мондэ амралтын газар хоёр өдөр үргэлжилнэ.