Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хоёр Солонгосын жүдо бөхийн нэгдсэн баг Монголд ирлээ
2018-06-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр /2018.06.08/ эхэлнэ. Уг тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын нэгдсэн баг манай Улсад хүрэлцэн иржээ. Хоёр Солонгосын тамирчид анх удаа нэгдэн Төрийн ордонд хэвлэлийн баг хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тэмцээний зохион байгуулах хорооны дарга З.Энхболд, Өмнөд Солонгос улсын жүдо бөхийн холбооны ахлах, дэд ерөнхийлөгч Чо Ён Чул, Ардчилсан Солонгос улсын жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил нар оролцов.

 

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааны үеэр Олон Улсын жүдо бөхийн холбоо /IFJ/ Зүүн Азийн жүдо бөхийн холбооноос БНСУ, БНАСАУ-ын тамирчдыг Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний багийн төрөлд нэг тугийн дор нэгдэн оролцох санал тавьжээ. Энэхүү саналыг хоёр орны зүгээс хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр хоёр Солонгосын тамирчид манай Улсад зохион байгуулагдах олон улсын жүдо бөхийн тэмцээнд нэгэн тугийн дор нэгдэн оролцохоор болж, Монголд хүрэлцэн иржээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөд солонгос улсын жүдо бөхийн холбооны ахлах, дэд ерөнхийлөгч Чо Ён Чул “Монгол Улсын зүгээс энэхүү бололцоог хоёр улсын тамирчдад олгосонд баярлаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохдоо Хоёр Солонгосын тамирчид нэгдэн оролцоно гэж төсөөлөөгүй, бэлтгэлгүй ирсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр манай хоёр орны тамирчид нэгдэн оролцох боломж тохиолоо. Монголын бүх хүмүүст дахин талархал илэрхийлье” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин Ардчилсан солонгос улсын жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил  “Өнөөдөр эх орноо төлөөлөн баг тамирчдын хамт Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Бид бүгд хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно. Мөн Өмнөд Солонгосын баг тамирчидтай хамтарч оролцох болсондоо баяртай байна. Монголын тамирчиддаа мөн амжилт хүсье” гэлээ.

 

Энэхүү тэмцээнд БНСУ, БНАСАУ, Тайван, Макао зэрэг 8 орны 200 гаруй баг тамирчин, хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 8-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
сайхан мэдээ байна, 2 Солонгос удахгүй нэгдэж нэг улс болох болтугай :)
2018-06-08