Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт /2018.06.02/ “Монгол туургатны бөхийн барилдаан” боллоо.
Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр уран мэхийх уралдуулан өрсөлдөв. Барилдаанд 128 бөх зодоглосон. Үүнээс Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.
Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчээ сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцагаД.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдсэн юм.
Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Түмэндэмбэрэл овогтой Нямжаргал "Монгол Туургатны бөхийн барилдаан"-ы азтай үзэгчээр тодорч ПРИҮС- 30 маркын автомашин хожжээ.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны зөвшөөрөлтэй Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |