"Хөх хот-2018" олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн Хөх хотод өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаанууд болсон бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр бүх өрсөлдөгчөө ялж жиндээ аваргалснаар хүн төрөлхтний их наадам болох олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ Монголын ард түмэндээ дахин бэлэг барилаа. Учир нь аварга одоогоос яг 10 жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн наадмаас эх орондоо анхны алтан медалийг авчирч, Монголын ард түмнээ баярлуулж байсан юм.
Дашрамд мэдээлэхэд Н.Түвшинбаяр аварга "Huhhot-2018" гран при тэмцээний аваргын төлөөх барилдаанд ОУХМ залуучууд болон Армийн дэлхийн аварга Ө.Дүүрэнбаярыг цэвэр ялсан бөгөөд бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулгаж авсан байна. Мөн 90 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана мөнгөн медаль хүртснээр манай жүдочид 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар 46 улсаас 3-р байр эзэллээ.
Б.Учрал
Уншиж байна |