Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 31 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулсан тухай өмнө нь мэдээлсэн.
Шинжилгээнд хамрагдсан 31 бөхөөс дөрөв нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон, өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг бөх “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид явуулсан тухай мэдэгдлийг “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр /2018.03.09/ танилцуулж байв.
Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы “А” дээжинд Допингийн төрөлд хамаарагдах Анаболик бүлгийн экзогений гаралтай андрогены стеройд төрлийн бодис илэрсэн бөгөөд Б.Пүрэвсайханы хүсэлтээр “В” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн лабораторийн дүгнэлт гарчээ.
Иймд Дэлхийн допингийн эсрэг хуулийн дагуу Улсын заан Б.Пүрэвсайханг допинг хэрэглэсэнд тооцож байгааг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгджээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |