Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монголын рагбигийн багийг дүгнэх тоглолт маргааш болно
2018-05-18

Рагбигийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алма-Ата хотод болж байна. Тус тэмцээний III дивизонд манай улсын шигшээ баг өрсөлдөж буй бөгөөд эхний тоглолтоо эзэн орны багтай хийжээ.

 

Азийн дээд зэрэглэлийн багтай бүрэлдэхүүн дутуу  80 минутын турш тоглосон Монголын баг тамирчид тоглолтын төгсгөл хэсэгт тактикийн алдаа гаргаж,  оноо алдаж эхэлснээр 55:6 харьцаатайгаар ялагдсан байна. Гуравдугаар дивинзонд өрсөлдөж буй Пакистан, Киргизстан улсын багийн тоглолт 82:0 харьцаатайгаар Пакистан улсын ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр манай багийн дараагийн тоглолт Киргизстан улсын шигшээ багтай энэ сарын сарын 19-ний өдөр буюу маргааш болно.

 

 

Монголын шигшээ баг 2009 онд анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Киргизстан улсын шигшээ багтай учраа таарч, 38:21 харьцаатайгаар хожигдож байсан түүхтэй. Маргааш болох тоглолт өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсад рагбигийн спорт хэрхэн хөгжиж, шигшээ баг ямар түвшинд очсоныг харуулах түүхэн тоглолт болох юм. 

 

Манай улсаас тэмцээнд одоо оролцож буй нийт бүрэлдэхүүний 14 нь 2014 оны Ази тивийн IV дивизоны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид бол бусад нь шинэ, залуу тамирчид байна. Хамгийн залуу тамирчин нь“Аварга” сургуулийн сурагч, “Аварга Зөгийнүүд” Рагби Клубын тамирчин 19 настай Б.Сод-Эрдэнэ аж.

 

Shuud.mn
Сонин хачин