Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол сагсчид дэлхийд өрсөлдөхөд Төрийн дэмжлэг л дутаад байна
2018-05-11

Монголын сагсан бөмбөгчид Ази тивийн аварга шалгаруулах 3X3 тэмцээнд оролцож  /2018.05.03/ дэд байр эзэлсэн. Багийн дасгалжуулагч С.Тулга Ерөнхий Сайд У. Хүрэлсүх, Спортын сайд Цогзолмаа нараас сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг байгуулж бэлтгэл сургуулилт хийх заал танхим, нөхцөл бололцоогоор ханган Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүддээ Дэлхийн өрсөлдөгчид шигээ өндөр түвшинд бэлтгэлээ хийн өрсөлдөх нөхцөлийг хангаж өгөхийг хүсчээ. 

 

 

Тэрбээр "САЙД, ДАРГА НАРАА! Хурд хорооллын гадаа талбайд бэлтгэлээ хийж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийд хэдий болтол өрсөлдсөөр байх юм бэ. Бид бүхэн Монгол Улсынхаа нэрийг дахин нэг удаа мандуулан Ази тивийн аваргын алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр олон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр бид бүхэн Монгол түмнээ бахархах амжилтыг багийн спортоор гаргалаа.

 

Энэ сайхан амжилтын ард бид бүхний цээжинд зангирсан, хэлэх хэрэгтэй хэдэн үг байна. 2017 оны нэгдүгээр сард Монгол Улсын чансаа Дэлхийн чансааны 197-р байранд байлаа. Нэг жилийн дотор үзүүлсэн амжилтаараа Монгол Улс одоо Дэлхийн чансааны #5, Ази тивийн чансааны #2, эрэгтэй баг Ази тивийн чансааны нэг улс боллоо. Монголын шигшээ багийн хамгийн том зорилго Токио 2020 Олимпийн наадамд оролцох, Монголын баг түүхэндээ анх удаа Олимпийн төрлийн багийн спортоор насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуйж биш гуядаж, эрхээ аван оролцох болсныг дахин дуулгая.  Багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг үг ард үлдсэн. Бид хэн нэгэн хүнээр овоглодоггүй бид "МОНГОЛ" гэсэн нэрэн дор алтан соёмбот далбаагаа цээжиндээ мандуулан оролцдог. Азийн Япон, Солонгос, Хятад манай гол өрсөлдөгчид биш, Австрали, Шинэ Зеланд, Серби, Словени, Латви, АНУ, Канад, Орос бидний гол өрсөлдөгчид. Эдгээр улсуудын Төр засгийн дэмжлэг хувийн эмч, массажист, сэтгэл зүйч, хэрэгсэл материал, дасгалжуулагчдын багийг хараад өөрийнхөө багийг, өөрийнхөө тоглогч залуусыг хараад гомдол төрөх юм. Биднийг дэмжиж буй маш олон сайхан сэтгэлт хүмүүс, компаниуд, тэдний хүчээр бид өдийг хүрсэн, цаашид ч Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй зүтгэх болно.

 

 

Харин Монгол төрийн сайд, дарга нараа.

 

Бид хэзээ болтол эх оронгүй хүмүүс шиг, Засгийн газар, Спортын яам, Биеийн тамир спортын газартаа гадуурхагдаж, Хурд хорооллын гадаа талбайд бэлтгэлээ хийж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийд өрсөлдсөөр байх юм бэ. Өнгөрсөн жил Ази тивийн аварга авсны дараа бид бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх нар хүлээн авч уулзсанд бид талархаж байгаа ч одоо хүртэл бидэнд бодит дэмжлэг юу ч алга. Дэлхийд өрсөлдөхөд одоо сэтгэлгүй төрийн дэмжлэг л дутаж байна. Өнгөрсөн жил бид бүхэн Төрд дуу хоолойгоо хүргэх жагсаал хүртэл хийж Спортын ордонд ч орж бэлтгэл хийж чадахгүй, гудамжинд байгаагаа хэлээд одоо хүртэл тусыг олж чадсангүй. Одоо хүртэл нөхцөл байдал яг хэвээрээ, дарга нарын чих дүлий, нүд нь сохор.

 

Хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадамд багийн спортоор МОНГОЛ УЛСЫНХАА нэрийн өмнөөс орох том зорилготой энэ залуусаа төр засаг минь бусад спортын адил дэмжих цаг болсон юм биш үү. МУ-ын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх, Спортын сайд Цогзолмаа та бүхнээс сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг байгуулж бэлтгэл сургуулилт хийх заал танхим, нөхцөл бололцоогоор ханган Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүддээ Дэлхийн өрсөлдөгчид шигээ өндөр түвшинд бэлтгэлээ хийн өрсөлдөх нөхцөлийг хангаж өгөхийг хүсч байна" гэжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
loan:
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа нар ТТГ-ын Колумбад 12,2018 оногдож магадгүй
2018-05-13
Зочин:
Эрдэнэ, тулга та 2 улстөржүүлээд л гай болоод бн энэ залууст
2018-05-11
ERUNKHII SAYDAA KHEREGGUY YUMAND ZARJI BAYGAA MUNGU IKH BAYGAA SHUU , KHEDEN TSAAS GARGAAD ZAAL TANKHIMAAR KHANGAAD UGUKHUD TURIIN GAR KHUL UNACHIKH BISH DEE , ULS ORNOO BODDOG BOL SHUU
2018-05-11
МАХН С.Ганбаатар дарга:
Дампуу Төр яг дэмжиж харагдаач
2018-05-11
МАХН С.Ганбаатар дарга:
Дампуу Төр яг дэмжиж харагдаач
2018-05-11