Монголын автомашин, мотоциклийн нэгдсэн хамгийн том “VIP” авто фестиваль Нийслэлийн Засаг даргын ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн фестивалийн үеэр Монгол, ОХУ, БНХАУ, Солонгос Улсын шилдэг тамирчдын дрифтийн халз тулаан болохоор онцлог юм. Фестиваль Авто худалдааны цогцолборын төв талбайд энэ сарын 28,29-ны өдрүүдэд болно. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй аж.
Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэхүү спорт шоуг VIP AUTO CLUB, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Монголын Мэргэжлийн Спорт Авто машины холбоо хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү фестивальд оролцох тамирчид болон үзэж сонирхох хүсэлтэй хүмүүст дуулгахад маргааш /2018.04.28/ 10.00 цагаас Сонсголонгийн уулзварын цаана байрлах "Номин" супер маркетын талбайд цуглаад цааш хөдлөх юм байна.
Энэ удаагийн дрифтийн тэмцээний үеэр:
- Монгол Улс, ОХУ, БНХАУлсын тамирчдын халз тулаан
- Сэтгэл сэргэж, нүд баясгах мото экстрим үзүүлбэрүүд, рекорд шинэчлэлтүүд
- Мотоциклийн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
- Авто тюнингийн тэмцээн, үзэсгэлэн
- Ховор содон авто хүлгүүдийн үзэсгэлэн
- Унадаг дугуйн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
- Тамирчдад зэрэг, цол, хүндэтгэл олгох ёслол
- Үзэгчдийн дундах олон төрлийн хөгжөөнт хөтөлбөрүүд, шагналт уралдаанууд
- Урлаг соёлын үзүүлбэрүүд
- Сайн үйлсийн хандивийн аян:
- Хүүхдийн аюулгүйн суудал
- Хүүхдийн ном, сурах бичиг
- Хүүхдийн тоглоом
- Хүүхдийн тусламжийн утас 108-ийн мэдээлэл танилцуулга
- Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 107 утасны мэдээлэл, танилцуулга
- Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвлөгөө, мэдээлэл
- Лантуун дохио ТББ-ын мэдээлэл, зөвлөгөө
- Car testing – сонирхсон машин, мотоцикл, дугуйгаа унаж үзэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |