Тайландын Бангкок хотноо боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдөж буй манай тамирчин Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг 5:0-ээр ялж, Унгар улсад болох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин ур чадвар, хүчээ сорьж байгаа юм.
Өчигдөр /2018.04.24/ тус тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд “Эрдэнэт бокс” клубын тамирчин Э.Мичидмаа Вьетнамын боксчинг ялснаар хүрэл медалийн болзол хангав. Тэрбээр нөгөөдөр Казахстан бүсгүйтэй мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Энэ сарын 28-нд өндөрлөх Ази тивийн 2018 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |