Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө
2018-04-24

 

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.



Улаанбаатар хотын 2018 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 128 цэцэрлэгийн 3840 хүүхэд, багачууд оролцсон бол нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж тэргүүн байрт Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг, 2-р байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, 3-р байрт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 4-р байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.

 



 

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ гэж Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин