Кока Кола компани нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн аваргын цомыг улс орнуудаар аялуулдаг уламлалжтай болсон. Энэхүү цом өнөөдөр /2018.04.23/ Монгол улсад ирлээ.
Энэхүү аялалыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулах аж. Энэ жил дэлхийн цомыг Монголд улсад аялуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр манай улсад 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон ДАШТ-ны түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг алтан цом ирлээ.
Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авах бөгөөд баг тамирчид нээлттэй тэмцээн хийх юм. Мөн “Шангри-Ла молл” төвд өнөөдөр 13.00-20.00 цагийн хооронд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг цомыг байршуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм байна.
Уг цомын аялал 2017 оны есдүгээр сард ОХУ-аас эхэлсэн бөгөөд 2018 оны зургадугаар сард эхлэх ДАШТ-ний өмнө, есөн сарын хугацаанд нийт 126 мянган км замыг туулж, зургаан тивийн 50 гаруй орноор үргэлжлэх аж.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |