Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа. Мөн энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.
Тодрулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Ингэснээр өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |