БНСУ-ын Гунсан хотод марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр /2018.04.09/ болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монголын гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцсон. Тэмцээний эмэгтэйчүүдийн 42,195 км-ын ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:34:56 цагийн амжилтаар хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртжээ.
Харин Д.Гантулга наймдугаар байрт, Ж.Отгонбаяр аравдугаар байрт тус тус орсон байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |