Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ жилийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн тэмцээнийг Улсын заан, ОУХМ Р.Гансүхийн нэрэмжит болгон зарласан байна.
Тэмцээнийг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулах аж. Тэмцээнд оролцогчид нь 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн Монгол Улсын иргэн байх, 2001 онд төрсөн тамирчин оролцох тохиолдолд эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авчрах зэрэг шаардлагыг биелүүлсэн байх аж.
Мөн нэг багаас эрэгтэй 10 эмэгтэй 10 тамирчин оролцох боломжтой юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |