Филаделфи 76 багийн гол “Процесс” зогслоо. Процесс хочит Жоэл Эмбийд сүүлийн тоглолтдоо толгойдоо гэмтэл авч тоглолтыг орхисон. Тэгвэл түүний хувьд тархи хөдөлж, нүдний ухархайн яс цөмөрсөн гэсэн оноштойгоор хэсэг хугацаанд тоглох боломжгүй болж байна.
Тархи хөдөлсөн тохиолдолд эмч нар талбайд гарч болно гэж үзсэн тогхиолдолд л гардаг бөгөөд хамгийн багадаа 7-14 хоног тоглогх боломжгүй болдог билээ. Тэгвэл 76-ын “процесс”-ийн хувьд нүдний ойролцоох ясандаа мөн мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон байна. Энэ талаар багийн албан ёсны сошиал хуудас өнөөдөр мэдэгдэв.
Хэдийгээр гэмтлээс бүрэн эдгэрэх хугацаа тодорхойгүй байгаа ч лигийн эх сурвалжууд адил төстэй гэмтлүүдийн практикаас түүний гэмтлийг дор хаяж 2-4 долоо хоног талбайд гарах боломжгүй гэж дүгнэж байна. Улирал дуусахад 2 долоо хоног үлдсэн энэ үед энэ нь мэдээж муу хэрэг. Багийн гол цөм тоглогч нь ийнхүү талбайд гарахгүй гэдэг нь ойрын жилүүдэд плэй оффт орж чадаагүй байсан 76-чуудыг орсон эхний жилдээ эхний шатнаас шүүрдүүлж буюу 0:4-өөр хасагдах ч аюулд оруулж болзошгүй юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |