АНУ-ын коллежийн хөлбөмбөгийн Охаио мужийн их сургуулийн багийнхан эцэг тогтоолгох шинжилгээнд багаараа хамрагдахаар болжээ. Тодруулбал хэдэн долоо хоногийн өмнө тус багийнхан бөөнөөрөө оролцсон үдэшлэгийн үеэр Жессика Х.Кокбурн гэгч 19 настай охин жирэмсэлсэн аж. Гэхдээ тэрбээр доор хаяж тус багийн 13 хүнтэй зэрэг унтсан учраас хүүхдийн эцгийг хэн гэдгийг мэдэхгүй байгаа гэнэ.
Тэрбээр “Би тэднийг хэн нь хамгаалалт хэрэглэсэн гэдгийг бүгдийг нь нягталж чадаагүй. Миний анхаарал болгоомжоос давсан асуудал болсон. Би өмнөх шигээ байх гэж хичээгээд ч байж чадахааргүй өөрчлөгдсөн. Би ээж болох бэлтгэлээ базааж, хичээлд суугаад эхэлчихсэн” гэж шүүгч Эндрьест хэлсэн байна.
Улмаар түүнтэй энгэр зөрүүлсэн гэх 13 тоглогчийг бүсгүйн өмгөөлөгч нь зургаар таниулж, эцэг тогтоолгох шинжилгээ өгүүлэхээр болоод байгаа гэнэ. Гэхдээ багийнхнаас гадна өөр эрчүүд ч хүүхдийн эцэг байж болзошгүй боловч охин тэднийг санах боломжгүй гэж шүүгчид мэдүүлжээ.
Энэ хэргийн талаар worldnewsdailyreport.com сайт мэдээлсэн юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |