Лос Анжелес Лэйкэрс багийн холбон тоглогч Азаиа Томас ташаандаа мэс ажилбар хийлгэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 5 сард буюу плэй оффт ташаандаа гэмтэл авснаас хойш 12 сарыг хүртэл гэмтлийн улмаас өнжсөн. Улмаар Кливлэнд Кавалерс түүнийг солилцооны цонх хаагдах үеэр сольж байлаа. Томас Лос Анжелес хотын багт 17 тоглолтод оролцохдоо замналынхаа хамгийн тааруу тоглолтыг гаргасан. Тодруулбал 38.3 хувьтай довтолсон нь түүний замналын хамгийн тааруу үзүүлэлт юм. Мөн 3.2 бөмбөг алдалт дунджилж байсан нь карьертаа дунджилсан хамгийн олон бөмбөг алдалт болжээ.
2 удаагийн бүх одод тоглогчийн хувьд энэ долоо хоногийн эхэнд Нью Иорк хотод очиж гэмтлээ үзүүлсэн бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн хариу гарсан байна. Энэ жил гэрээ нь дуусгавар болж буй тоглогчийн хувьд мэс ажилбараас хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим нэгэн эх сурвалжууд энэ зун чөлөөт агентийн зах зээлээс Бостон Сэлтикс эргүүлэн авах боломжтой талаар бичээд эхэлжээ. Гэхдээ одоогийн тоглож буй Лос Анжелес Лэйкэрс багийн ахлах дасгалжуулагч Люк Уолтон түүнийг залуу тоглогчдод нөлөө үзүүлэх чадвартай, багт эерэг нөлөөтэй тоглогч гэсэн ярилцлагыг ESPN-д өгөөд байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |