Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Маврикийн эсрэг Монголын шигшээд гоолын боломж байгаа
2018-03-28
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Өчигдөр 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Африк тивийн Маврикийн шигшээ багийг хүлээн авч нөхөрсөг тоглолтод хүч сорилоо. Тоглолт эхлээд 4 минут өнгөрч байхад манайх 11 метрийн торгуулийн цохилт цохих эрх авсан нь цэнгэлдэхийг дүүргэх шахам цугласан олон мянган үзэгчийг догдлолд оруулсан. Дэлхийн чансаанд манай улсаас 30 гаран байраар урд бичигдэж байгаа Африк тивийн багийн хаалганд гоол оруулж тоглолтыг салхийг нээх сайхан боломж байсан ч ашиглаж чадсангүй. Эсрэг багийн хаалгач Жеан Луис хаасан юм. Улмаар чи хийхгүй бол би хийе гэдэг спортын бичигдээгүй хууль үйлчилж үүнээс ганцхан минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатон манай хаалгыг мялаах нь тэр. Улмаар 34 дэх минутад Аугистин Жеан Фабрайс давамгайллаа баталгаажуулсан гоолыг оруулав. Харин тоглолтын хоёрдугаар хагаст аль нэг багаас дахин гоол орсонгүй. Эцсийн үр дүн 0:2 харьцаатай талын хөх чононууд талбай дээрээ ялагдал хүлээв.

 

 

Тоглолтыг үзэж байхад үзэгчид бүгд өөр өөрийн сэтгэл хөдлөл, эмоциор хөлбөмбөгөө дэмжиж байлаа. Тэр бүхнийг авах гээхийн ухаанаар ойлгож болохоуйц. Нас тогтсон ах нарын амнаас гарч байсан нэг сонирхолтой яриа нь “Монголын шигшээ бүрэн хүчээрээ биш байна. Наранболд, Улсболд, Цэнд-Аюуш, Эрчимийн Энхжаргал, хамгаалагч Төгөлдөр, хагас хамгаалагч нар хаана байна?” гэх үгс байлаа. Тоглолтод ажлаа тараад хожимдож очсон болоод ч тэрүү зүс таних тэдгээр тоглогчдыг энэ үгийг сонсоод талбай дээрхи 22 тамирчнаас хайхад багагүй хугацаа зарцуулав. Үнэхээр тэд байсангүй. Байрлал бүртээ лигийн шилдэгт тооцогддог эдгээр залуус яагаад ирээгүй нь сонирхолтой санагдав. Байсан бол нэр төрийн гоол байх ч байсан юм билүү.

 

 

Өөр нэг сонирхол татсан зүйл нь манайх биеэр илүү, байршиж тоглоход хоёрдугаар давхар, байрлалын тэмцэлд ялагдал хүлээх нь 70 хувь ойлгомжтой нуруулаг, биерхүү багийн эсрэг хурдан довтолгоог жигүүрээр дэмжих богино зайд хурд буюу спринт гүйлт зэрэг зүйлс төдийлөн ажиглагдсангүй. Баруун жигүүрээр л манай довтолгоо зонхилон явагдаж байсан нь уг жигүүр идэвхитэй байсныг илтгэнэ. Өмнөд Африкийн Хөлбөмбөгийн Холбоодын Зөвлөл буюу COSAFA-ийн цомд Африк тивийн хүчирхэг баг болох Өмнөд Африкийн шигшээг буулгаж авч байсан энэ биерхүү багийн эсрэг чухам яагаад хурдан довтолгоо, хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих тактикын олон хувилбар боловсруулаагүй нь эргэцүүлэл төрүүлнэ. Герман дасгалжуулагч Майкл Вайсын боловсруулсан тактик аль болох бөмбөгөө богино дамжуулалтаар дамжуулж сиймхий ашиглах байсан байж болох юм. харамсалтай нь эхний хагаст хангалттай давамгайлал авсан Маврикийн шигшээ төдийлөн элдэж хөөх, талбай голд тулалдах зэргээр эрсдэл гаргахыг хүссэнгүй. Тэд зүгээр л хамгаалалт зонхилсон, хойшоо суусан тоглолтоор тоглолтыг дуусгахад л болох байв. Энэ нь ч үр дүнгээ өгсөн нь тодорхой. Харин тэд урдаа 9 номерийн маш том биетэй нэг довтлогчтой байсан нь сөрөг довтолгоонд шилжихэд амар болгож байсан юм. Энэ бүхэн харж бичиж байгаа шиг амар биш байж магадгүй. Учир нь бэлтгэл дээр давтах, тоглолтод эсрэг тактик боловсруулсан багийн эсрэг гүйцэтгэхэд хүндрэл учрах зэргээр төлөвлөгөө хэрэгжээгүй байж ч болох. Counter-Attack буюу сөрөг довтолгоонд хурдан шилжиж чадвал байршиж, хоёрдугаар давхарт хүрэхгүйгээ мэдсээр байж тулалдахаас илүү гоолын боломж байгаа ч юм билүү.

 

 

Тоглолтын төгсгөлд манай багийн дасгалжуулагч Майкл Вайсс “Монголын хөлбөмбөгчдөд цалин хэрэгтэй. Тэгж байж хөлбөмбөгтөө бүрэн дүүрэн анхаарал хандуулж чадна. 100 долларын цалин авдаг шигшээ багийн тоглогч яаж зөвхөн хөлбөмбөг хөөгөөд явж чадах вэ дээ. Гол довтлогч Наранболд хаана байна? Солонгост ажиллаж байгаа. Байдал ийм л байна” гэсэн ярилцлагыг өгсөн юм. Энэ магадгүй үнэний ортой байх.

 

 

Ямартай ч өөрт байгаа бүхнээ дайчлахыг Монголын үзэгчид Герман мэргэжилтнээс хүсэж байгаа. Бид уг багтай дахин нэг тоглолтыг 2 хоногийн дараа хийнэ. Бид 11 метрийн торгуулийн цохилт авлаа, бид довтолж болж байна, тиймээс ямар нэгэн шалтаг хайлгүйгээр энэ багаас гоол салгах боломжтой гэдэгт гол анхаарлаа хандуулаад үзэх хэрэгтэй талаар Герман дасгалжуулагч тунгааж байгаа гэдэгт найдаж байна. Бүхнээ дайчлахад бидэнд гоолын боломж байгаа гэдэгт итгэж байна.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ӨНГӨРСӨНӨӨС ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨЖ ЧАДВАЛ...:
ЧАНСАА БОЛ ЧАНСАА Л БАЙДАГ ЮМ БАЙНА. АЛДААТАЙ ДУТАГДАЛТАЙ ТАЛДАА ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЧАДВАЛ ЧАНСАА АХИХ БОЛОМЖ БАЙЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ
2018-03-28
enh amgaland:
chi meddeg yum shig ih olon yum yarih yum tiim l mundag yum bol ooroo dasgaljuulagch hiigeech medeej tactic bolovsruulsan l bgaa shd manai bag ugaasaa barahgui ee mongoliin holbombogiin holboo gej ajlaa hiidgui orj irsen heden togrogiig ni huvaaj idcheed suuj bdag maluud iim bhad yaj bagiin sport hogjih yum be
2018-03-28
Манай багт хожигдох баг дэлхийд байхгүй.
2018-03-28
ӨНГӨРСӨНӨӨС ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨЖ ЧАДВАЛ...:
ЧАНСАА БОЛ ЧАНСАА Л БАЙДАГ ЮМ БАЙНА. АЛДААТАЙ ДУТАГДАЛТАЙ ТАЛДАА ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЧАДВАЛ ЧАНСАА АХИХ БОЛОМЖ БАЙЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ
Setguulchee bitgii mal mal yum bicheed bgaach. German hun unen l helsen bna shd. Tegj bhad hunii helseniig dotroo oilgohgui, oorsdiigoo omoorood bhin.
2018-03-28
MANAY TOGLOGCHDYN KHUWIIN UR CHADWAR IKH MUU BAYNA,
2018-03-28