Дакар Ралли тэмцээний зохион байгуулагчид болон Алжир улсын эрх баригчид дэлхийн хамгийн алдартай авто уралдааныг Алжирт зохиох талаар санал солилцлоо. Энэ талаар Алжир улсын мото спортын холбооны ерөнхийлөгч Чихаб Бахлул мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр Алжирийн спортын сайд Дакар уралдааны зохион байгуулагч нартай уулзсан бөгөөд домогт ралли уралдаан Алжир улсад ирэхийг зөвшөөрсөн аж. Гэхдээ эцсийн байдлаар зөвшилцөөгүй байгаа бөгөөд логистик болон санхүүгийн тал дээр хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа бололтой. Бахлулын хэлснээр энэ нь тэдний эрх мэдлээс давсан хэмжээний зүйл болж байгаа гэнэ. Гэхдээ санхүүжилтийн тал дээр Алжир улс тодорхой хувийг нь гаргах боломжтой хэмээн Бахлул мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт ч гэсэн Парис-Дакар Раллиг зохион байгуулагч нар Алжерийн удирдлагуудтай уулзсан юм.
Дакар Ралли хамгийн сүүлд 1993 онд Алжир орноор дайран өнгөрч байсан юм. Тухайн үед уг уралдаан Парис Алжир Дакар гэсэн нэртэйгээр явагдаж байсан аж. Харин 1990-ээд оны үеэр Алжир улсад тогтворгүй байдал гарснаар Ралли дахь маршрутаас хасагдаж байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |