Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хуулийн эсрэг хуульч гэх тулаан буюу МҮБХ шинэ тэргүүнтэй болов
2018-03-26

Өнгөрөгч долоо хоногт бөхийн өргөөний хаалгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан эвдсэн, улсын гарьд Н.Ганбаатар аавыгаа өмөөрч шүүхийн захирамж урсан, муудалцсан зэргээр өрнөсөн МҮБХ-ны маргааны дараагийн хэсэг бямба гаригт үргэлжлэв. Энэ нь МҮБХ-ны ээлжит “Их Эе” буюу шаардлагатай дүрэм журамд өөрчлөлт оруулах, зарим нэг удирдлагын түвшний бүтцийн өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцдэг бөхийн хүрээний их хурал. Уг “Их Эе”-д нийт 21 аймгийн бөхийн холбоод буюу түүнтэй дүйцэх байгууллага, бөхийн дэвжээний 200 гишүүн дотроосоо сонгогдсон мандатаар оролцох ёстойгоос 19 аймгийн 150 шахам төлөөлөгч ирсэн байлаа. Увс аймаг, Төв аймаг зэрэг аймгуудаас төлөөлөл үзэгдсэнгүй. Хэдийгээр Х.Баянмөнх, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй Увсын аварга арслангууд, Ж.Мөнхбат, А.Сүхбат тэргүүтэй Төв аймгийн аваргуудаас эхлээд том цолтнууд болон бөхийн холбоогүй гэх Дундговь аймгийн төлөөлөл ирээгүй ч нийт төлөөлөгчдийн 70 хувь нь бүрдсэн тул хурал эхэлсэн юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Бямба гаригийн турш Монгол Бөхийн Өргөөнд өдөржин хуралдсан уг хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнээ сонгох хамгийн чухал даалгавартай байсан. Орон тооны бус буюу цалингүй ажиллахаар болоод буй уг суудалд сүүлийн 2 арваныг дамжин тэргүүн болон дэд тэргүүнээр суусан Р.Нямдорж, Д.Данзан нар улиран сонгогдохоос татгалзаж нэрээ татсанаар шинэ тэргүүнтэй болох нь ойлгомжтой болсон. Улмаар төлөөлөгчид хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбаяр нарын аваргууд, Ц.Магалжав заан гэх мэт нэр хүндтэй бөхчүүд байлаа. Харин Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нэр дэвшигчид өөрийн хүсэлтээр нэрээ татаж дархан аварга Б.Бат-Эрдэнэ төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр сонгогдов. Залуу аварга, арслан, заанууд бүгд л энэ ажилд "Залуудах байх" гэж байгаа боловч цаанаа Х.Баянмөнх, А.Сүхбат, Л.Чинбат нарын талтай дуусашгүй маргаанд орохоос зугтаасан болов уу даа.

 

 

Ингэснээр МҮБХ хоёр “Их Эе”-ээр сонгосон хоёр тэргүүнтэй болов. Тодруулбал өнгөрсөн онд Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй энэ жилийн “Их Эе”-д ирээгүй төлөөлөгчид ээлжит бус “Их Эе” гэгчийг зарлаж "Гацуурт"-ын хэмээх Л.Чинбатыг тэргүүнээрээ сонгоод байсан юм. Хэдийгээр нийт ирц 30 хувь хүрэхгүй хуралдсан уг хурал МҮБХ-ны дотоод дүрэм журмыг зөрчсөн ч эрх мэдэл тэдний талд үйлчилж байна хэмээн Д.Данзан, Р.Нямдорж нар мэдэгдээд удаж байна. Улмаар шүүхийн шийдвэр нь Л.Чинбат нарын талд гараад байсан боловч тамга тэмдгээ хүлээлцэж авч чадаагүй байсан. Ийн явсаар энэ бямба гаригт ирц хангалттай бүрэлдсэн хурлаар МҮБХ дахин нэг тэргүүнтэй болж орхив. МҮБХ гэх "бялуу"-ны хоёр талд дахин хоёр хүчтэй, мөнгөтэй эрхэм суух нь тэр. Уг маргаан цааш нилээн сунжрах болсон нь дамжиггүй. Хэрхэн өрнөхийг харин хэн ч тааварлашгүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Наймдугаар “Их Эе”-ийн үеэр хэд хэдэн томоохон өөрчлөлт орсон нь 200 төлөөлөгч оролцдог байсныг 256 болгож аймаг бүрт 2 мандат нэмж олгосон, тэргүүлэгчдийн тоог 11 байсныг 15 болгож нэмэгдүүлсэн зэрэг явдлууд байв. Эдгээр санаачлагыг гаргасан улсын заан Ц.Магалжав дэд тэргүүний тоог нэмэгдүүлэх санал мөн гаргаад амжсан боловч төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэхээс олонхийн саналаар татгалзсан юм. Мөн Налайх, Багануур зэрэг дагуул хотын статустай алслагдсан дүүргүүдийг аймгуудтай адилтгахаар тогтсон зэрэг шийдвэрт хүрэв.

 

Ц.Магалжав

 

МҮБХ-ны дотоод дүрэм журмаа баривал уг “Их Эе” маргаан байхгүй хүчинтэйд тооцогдоно. Цэцдийн зөвлөл болон, тэргүүний санаачлагаар зарладаг энэ их хурал тэргүүлэгч, цэцдийн зөвлөл 21 аймгийн төлөөлөл гээд ирц хангалттай байсан учраас мэдээж хэрэг Б.Бат-Эрдэнэ бол МҮБХ-ны гишүүн холбоодын хүлээн зөвшөөрсөн шинэ “тэргүүн” мөн. Гэвч шүүхийн шийдвэр Л.Чинбатыг мөн гээд гарчихсан. Нэг ёсондоо хууль тогтоох байгууллага болох шүүхийн эсрэг хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Бат-Эрдэнэ гэсэн тулааны шинэ бүлэг эхэлж буй бололтой юм.

 

Хуулийн хүрээнд явагдах уг тулааны ялагч нь хэн байх нь тун сонирхолтой.

 

Чинбат VS Б.Бат-Эрдэнэ

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Aрд түмэн нүдгүй,чихгүй юу? Xоорондоо эв зүгэ ололцочих ч юм билүү. Cэтгүүлчид яс хаяж асуудлыг хурцатгадаг явдлаа болимоор юм.
2018-03-27
Батэрдэнэ яах вэ юу ч хийхгүй л дээ.Харин Чинбат бол өөр шүү. Юмыг эрүүл харж сур эргүү орк гөлөгнүүдээ
2018-03-26
Төрөө:
Та хоёр больчих. Бөхчүүд өөрсдөө, нэг аймгаас цолтой цолгүй олон бөх орохгүй шударага шийдчих. Нямдорж ард мүмний 300 саяа амандаа зуугаад хувь эзэмшчих, 800 саяын төр хариуцаг. Зүгээрл монгол бөх байг. Тэр авсаа мавсаа хэрггүй. Ард түмэн бид шудрага бөх үзье. Тэгэх үү аан. Хурц шиг юм болов оо. Нөхөд минь.
2018-03-26
56:
Бат-эрдэнэ тэргүүн албан ёсных л доо
2018-03-26
gfb
2018-03-26
ene setguulch nertey nukhur jinkhene mongol zan gargaji yas khayaji bayna daa , khezeed irgenshsen khumuus bolno doo , mongolchuud mini
2018-03-26