Испаний алдарт эзэн хааны Реал Мадрид клуб Бразилийн залуу авьяастан Родриго Фарофатай олон жилийн гэрээ байгуулах гэж буй талаар Бразилийн хэвлэл мэдээллээр мэдээлж эхэллээ. Дараа сард 18 нас хүрэх Родриго нь хэдийнэ Реал Мадрид багийн эмчийн үзлэгээр орсон бөгөөд энэ зундаа багтааж Испаний болон Европын аваргуудын эгнээнд нэгдэх болжээ. Энэ талаар Бразилийн өдөр тутмын Фолха дэ С.Паоло сонинд анхлан гарчээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний одоо хүчин зүтгэж байгаа Новоризонтино клуб уг наймаанаас 4 сая еврог авах аж. Тоглогчийн хувьд Палмейрасийн бүрэлдэхүүнд 17 насанд хүртэлх насны ДАШТ-д 4 тоглолтод 5 гоол оруулсан юм.Ингэснээр Евродын томоохон клубуудын анхааралд өртсөн билээ.
Энэ нь Бразилийн залуу тоглогч сүүлийн 1 жилийн хугацаанд Реал Мадридтай карьераа холбосон 2 дахь тохиолдол болж байгаа юм. Энд дурьдагдаж байгаа өөр нэг залуу тоглогч нь Фламенго клубын довтлогч Винишиос Жуниор юм. Тэрбээр өнгөрсөн 5 сард 45 сая еврогоор зарагдсан нь хамгийн өндөр үнээр зарагдсан залуу тоглогч болж түүхэн бичигдсэн билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |