Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Уран гулгалтын ДАШТ: Хосын төрөлд Германы хос түрүүллээ
2018-03-23

 

Итали Улсын Милан хотноо болж буй уран гулгалтын ДАШТ-ий хосын төрөлд олимпийн аварга Алёна Савченко болон Бруно Массот нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор түрүүллээ.

 

 

Пёнчаны олимпийн аварга Германы хосууд чөлөөт үзүүлбэр дээр 162.86, нийлбэр дүнгээр 245.84 оноог авснаар дэлхийн аварга болсон юм. 2014 оны 10 сард нэг баг болсноос хойш анх удаагаа дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэж буй нь энэ юм.

 

“Олимпийн наадмын үеэр ирж чадаагүй гэр бүлийнхнийгээ бодож гулгасан нь энд зорилгоо биелүүлэхэд их урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн” гэж Савченко сэтгүүлчдэд ярив. Өдгөө 34 настай Украйн гаралтай уран гулгагчийн хувьд Массоттой хамт авсан энэхүү алтан медаль нь дэлхийн аваргаас авсан 11 дэх алтан медаль нь бөгөөд уг амжилтаараа Норвегийн домогт гулгагч Соня Хенитэй тэнцэж иржээ.

 

Европийн хошой аварга, ОХУ-ын хос болох Евгениа Тарасова Владимир Морозов нар аваргуудаас 20 бүхэл оноо алдаж мөнгөн медалийн эзэд болсон бол Францын хос Ванесса Жэймс болон Морган Сипре нар хүрэл медаль хүртэж дэлхийн аваргаас анхныхаа медалийг халааслав.

 

Тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргууд маргааш тодрох бөгөөд Алина Загитова анх удаагаа аварга авч чадах эсэхээ үзэх юм. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Натан Чен болон Михаил Коляда нар тэргүүлж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин