Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Германы шигшээ ДАШТ-д үндсэн хаалгачгүйгээр оролцож болзошгүй
2018-03-23

 

Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер 2018 оны ДАШТ-ийг өнжиж болзошгүй. Энэ талаар Германы шигшээ багийн хаалгач асан Оливер Кан мэдэгдлээ. Нойерийг багийн эмчийн үзлэгээр орж байхад дэргэд нь байсан Кан “2014 оны нөхцөл байдлаас тэс ондоо нөхцөл байдал Мануэльд үүсээд байгаа. Тухайн үетэй харьцуулахад тэр одоо хөгширсөн. Тиймээс эдгэрэлтийн процесс удаан явагдаж байна” гэжээ. Нойерийн хувьд 2014 онд мөрний гэмтлээсээ яг цагтаа эргэн ирж, ДАШТ-д оролцож байсан билээ.

 

 

Мөн Каны хэлснээр Нойерийн авсан уг гэмтэл нь нэг хөлөндөө авсан гурав дахь гэмтэл учраас эдгэрэлт, нөхөн сэргээх эмчилгээ төдийлөн үр дүнтэй, хурдан хугацаанд явагдахгүй байгаа гэв. Уг гэмтлээсээ улбаалж Нойер 2017 оны 9 сараас хойш 39 тоглолт өнжөөд байгаа юм. Мэдээж хэрэг эрүүл мэндийн байдал бүрэн илааршиж, бэлэн биш бол шигшээдээ тус болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэмтэл эдгэрсэн ч гэсэн формондоо орохгүй бол шигшээ багт дуудагдах боломжгүй талаар Кан яриагаа үргэлжлүүлсэн юм.

 

Нойерийн хувьд энэ долоо хоногт эмчийн үзлэгээр орж, гэмтэлтэй хөлөнд өгөх ачааллыг нэмэх үед ямар хариу урвал үзүүлэхийг нилээн сайн ажиглах талаар Германы хэвлэл мэдээллээр бичиж эхэлжээ. Хэрвээ уг шинжилгээний хариугаар 31 настай Нойер 4 сард талбайд гарч чадна гэвэл тоглох боломжтой аж. Учир нь Германы дасгалжуулагч 5 сарын 15 гэхэд багийнхаа танилцуулгыг эцсийн байдлаар өгөх ёстой.

 

Харин хөлбөмбөгийн мэргэжилтнүүд түүнийг Германы лигийн сүүлийн тойргуудад тоглож байж формоо олж, улмаар 6 сард Австри, Саудын Араб зэрэг багуудын эсрэг тоглохдоо багтаа тус хүргэж чадна гэж үзэж байгаа юм.

 

“Сүүлийн тойргуудад тоглохгүй бол түүнийг сонгоно гэдэг эргэлзэж байна” гэж хөлбөмбөгийн нэгэн судлаач хэлсэн нь оргүй зүйл биш юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин