Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Э.Даш: Шүүхэд гомдол гаргахаар өмгөөлөгч авсан
2018-03-23

Допингийн эсрэг үндэсний төвөөс  БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /Kist/ Допингийн хяналтын лабораторид хийсэн шинжилгээгээр нэр бүхий дөрвөн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон болохыг мэдээлсэн. Улмаар Монголын үндэсний бөхийн холбооноос тус дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хассан тухай шийдвэрийг танилцуулсан. Барилдах эрхээ хасуулсан Улсын начин Э.Даштай уулзаж, цөөн хором ярилцлаа.

 


 

 

-Ямар учраас сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн дунд нэр тань цохож явна аа?

 

-Би 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталчихсан юм. Энэ гэмтлээ бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштойгоор БНХАУ-д үйлдвэрлэсэн өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хэрэглэсэн юм. Энэ тарилгыг би эхэс нөхөн сэргээх зорилгоор хэрэглэсэн болохоос сэргээш гэдэг утгаар нь мэдсээр байж хэрэглээгүй. Тухайн тарилга нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис агуулсан гэдгийг үнэхээр мэдээгүй.

 

-Сэргээшийн шинжилгээг хэзээ авсан бэ?

 

-Шинжилгээг өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 17-нд авсан. Шинжилгээний хариу сар гаруй хугацааны дараа надад ирсэн. Шинжилгээгээр сөрөг хариу гарсан байсан. Тохойны бэртэлдээ хэрэглэсэн тухайн тарилгад допингид хамаарах хориотой бодис байсан гэж шинжилгээгээр гарсан гэсэн. 

 

-Ямар нэртэй эм, хаанаас авч хэрэглэсэн бэ?

 

-БНХАУ-д үйлдвэрлэсэн үе мөчний тариа хэрэглэсэн. Монголд нэг их зараад байдаггүй ч цөөн тоогоор орж ирдэг юм билээ. Би анх удаа авч хэрэглээд л ийм зүйл болчихлоо.

 

 

-Бөхийн холбооны нарийн бичгийн дарга Данзан бөхчүүдийг допингийн эсрэг сургалтад хамруулж мэдээлэл өгье гэхээр ирдэггүй. Улмаар мэдлэггүйгээсээ болоод бөхчүүд хохироод байна гэж байсан?

 

-Допингийн эсрэг төв, Үндэсний бөхийн холбооноос допингийн тухай мэдээлэл хомс өгдөг. Уг нь тамирчдад ийм, тийм эм тарилга нь хориотой бодисын жагсаалтад орсон байдаг тухай мэдээлэл хангалттай өгдөг бол бид ингэж хохирохгүй л дээ.

 

-МҮБХ-ноос хоёр жил барилдах эрхийг тань хассан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү?

 

-Хүлээн зөвшөөрөхгүй. Монголын Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөл хуралдаад сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн гэх шалтгаанаар нэр бүхий дөрвөн бөхийн эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна. Үүнд би хувийн зүгээс гомдолтой байгаа.

 

-Яагаад гомдолтой гэж?

 

-Өмнө нь Улсын баяр наадамд шөвгөрсөн, цолоо ахиулсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг байсан. Ер нь ч авдаг. Гэтэл өнгөрсөн жил анх удаа тэмцээний бус үеэр сэргээшийн шинжилгээ авсан. Баяр наадмын тухай хуулиа бол дагаж мөрдөнө. Гэвч тэмцээний бус үед сэргээшийн шинжилгээ авч бүдэрсэн тохиолдолд барилдах эрх хасна гэдэг хууль байхгүй. Үндэсний бөхийн холбооны 5-6 гишүүн хуралдаад баталсан журам л байдаг юм билээ. Энэхүү журмаар бидний эрхийг хасах шийдвэр гаргасан байна. Тиймээс энэ шийдвэрийг шударга биш гэж үзэж эсэргүүцэж байгаа.

 

-Гомдолтой байгаа бол шүүхэд хандах уу?

 

-Хандана. Баяр наадмын үеэр барилдаад сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бол би хуулиа дагна. Гэтэл тэмцээний бус үеэр шинжилгээ авсан нь шударга биш санагдаж байгаа тул шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхээр өмгөөлөгч авсан байгаа. Шүүх үнэн мөнийг тогтооно биз.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Шинжилгээний хариу 12 сард гарсан. Гэхдээ МҮБХ хоёр хоногийн өмнө барилдах эрхийг тань хассан шийдвэрийг олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрээс өмнө барилдаанд зодоглосон уу?

 

-Цагаан сараас хойш гурван том барилдаан боллоо. Тэр барилдаанд МҮБХ барилдуулсангүй. Гуравдугаар сарын 21-ны өдөр МҮБХ-ны цэцдийн зөвлөл нь хуралдаад хоёр жил эрх хассан. Гэтэл тэрнээс өмнө биднийг барилдуулахгүй байсан. Өөрсдөө хуралдаагүй хэр нь бөхчүүдийг барилдуулахгүй байсан нь бөхчүүдийг хатуу шийтгэсэн хэрэг болсон. Ингэж хүний эрхэнд МҮБХ халдсан учраас хууль шүүхийн байгууллагаар явна.

 

-Цаашид ч барилдуулахгүй бол яах вэ?

 

-Шүүхийн шидйвэрийг л харна даа.

 

-Хэрэг явдал зөвөөр шийдэгдвэл Үндэсний их баяр наадамд зодоглоно биз дээ?

 

-Барилдалгүй яахав. Асуудал шийдэгдвэл олон түмнийхээ итгэл, найдварыг алдахгүйг хичээнэ ээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин